Translate

English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified

17 Şubat 2017 Cuma

Бараа материалын бүртгэл - Нярав



Бараа материалын бүртгэлд материал эд зүйлсийн өртгийн үнэлгээг дундаж өртгийн аргаар тооцоолон гаргадаг. Бараа материал худалдан авах ,орлогод авах ,зарцуулах , зарах үеийн уг эд зүйлстэй холбогдох дансны бичилтүүдийг компьютерт хийнэ.
Бараа материал эд зүйлсийг орлогод авахдаа тоо ширхэг , нэгжийн үнэ, тээврийн зардал, зөөх тээвэрлэхтэй холбогдсон бусад зардал, худалдааны татварыг НӨТ бичсэн баримтуудыг үндэслэн орлогын хуудас бичиж компьютерт оруулна. Эдгээр дүнгүүдийн нийлбэрээр материалын дансны Дт бичилт хийгдэнэ.Материалын сав баглаа боодолыг хангамжийн материалын дансанд тусад нь бүртгэнэ. Зарлагыг хийх зөвшөөрлийн баримтанд бичигдэж агуулахаас гаргасан материалын зөвхөн тоо, ширхэгийг компьютерт оруулж өгөх бөгөөд материал дансны Кт бичилтийгкомпьютер хийнэ.


Өөрөөр хэлбэл дундаж үнэлгээгээр энэ тоо ширхэгийг үржүүлж материалын дансуудын Кт гүйлгээг хийнэ гэсэн үг юм .Үйлдвэрлэлээс гарсан бэлэн бүтээгдэхүүнийг бараа материал эд зүйлсээс өөрөөр бүртгэж тоо, ширхэгээр тооцоололтыг хийнэ. Тус үйлдвэрийн бараа материал эд зүйлсийн зохих ангилалуудыг хийж , ангилал доторх үнийг нь дунджилж болох нэг төрлийн эд зүйлс . бараа материал ,сэлбэг хэрэгсэл , хангамжийн зүйлсийг нэг ижил кодоор кодчиллох замаар бүх материал, сэлбэг , хангамжийн зүйлс тус бүрийг нь кодолсон. Энэ кодын тусламжтайгаар орлого зарлага гүйлгээг хийнэ.


Орлогын хуудсыг бараа материалын код, агуулахын кодыг өгч системд оруулах бөгөөд агуулахын болон бараа материалын кодоор дамжуулж зарлагын хуудсыг оруулна. Бүтээгдэхүүнээс бусад материалын нэр төрөл доторх ижил бараа материалын кодтой эд зүйлсийн нийт үнээс жигнэгдсэн дунджын аргаар тухайн кодтой бараа материалын нэгжийн өртгийг гаргана. Харин бүтээгдэхүүний нэгжийн өртгийг өртгийн системээс гаргасан өртгөөр нь тооцно.


Бараа материалын систем нь БМ-ын орлого зарлагын гүйлгээн дээр эхний үлдэгдэлийг нэмж эцсийн үлдэгдэлийг гаргана.


Тус компани нь бараа материал худалдан авахдаа нөгөө талын зарлагын падаан дээр үндэслэн худалдан авалтаа бүртгэж орлогын падаан бичнэ.

Эх сурвалж: http://www.sanhuu.mn

Hiç yorum yok:

Yorum Gönder