Translate

English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified

5 Şubat 2017 Pazar

Аялах дуртай хүн бүрт зориулсан "ашигтай" зөвлөгөө


Та аялах дуртай юу? Тэгвэл таны аяллыг илүү тав тухтай болгох хэдэн зөвлөгөөг хүргэе!

1. Болж өгвөл бага ачаатай явахыг бодоорой. Аялал тань хэдэн өдөр үргэлжлэхийг тооцож ачаагаа бэлдвэл зохистой.



2. Чемоданд хувцсаа хийхдээ эвхэх биш хуйлж хийгээрэй. Ингэснээр хувцас үрчийхээс сэргийлэхээс гадна, зай ч хэмнэх давуу талтай.


3. Болж өгвөл онгоцны буудал болон зочид буудалд их хэмжээний мөнгө битгий солиул. Учир нь эдгээр газрууд зах зээлийн ханшнаас бага үнээр худалдаж авдаг.


4. Аялалд гарахаасаа өмнө чухал бичиг баримтынхаа зургийг гар утсан дээрээ аваарай.


5. Нэрийн хуудасны гэр, түлхүүр, гар утас зэргийг цүнхнийхээ гадна халаасанд ил хийгээрэй. Ингэснээр ил гаргаж тавихад хялбар болно. Жижиг зүйлсээ нэг нэгээр нь гаргах биш, нэг дор гаргаснаар та цагаа хэмнэнэ.



6. Нислэгийн өмнө гар утсаа "нислэгийн горим" дээр тохируулаарай. Ингэснээр гар утасны цэнэгийг хэмнэнэ.




7. Нисэх онгоцонд суудал сонгохдоо далавчны ойролцоох суудал сонгоорой.Онгоцны бүтэц зохион байгуулалтаас шалтгаалан далавчны ойролцоох хэсэгт чичирхийлэл харьцангуй бага мэдрэгддэг байна.


8. Аль болох үнэт эд зүйлсээ гар тээшиндээ хийгээрэй. Учир нь тээшийг ачих, буулгахад гэмтэх, хулгайлагдах тохиолдол байдаг. (Бөгж, зүүлт, компьютер гэх мэт)


9. Онгоцны тасалбараа мягмар гарагт 15:00 цагаас хойш захиалаарай. Энэ үед л ихэнх агаарын тээврийн компаниуд хямдрал зарладаг. Хэрэв та зардлаа хэмнэх гэж байгаа бол чухам энэ л үед захиалаарай. Мөн нэг компьютер болон гар утаснаас олон дахин ижил чиглэлд билет бүү хай. Учир нь урьдчилсан захиалгын вэб-сайтууд таны үйл хөдлөлийг ажиглаж байдаг. Тухайн вэб-сайтаар олон удаа зочилж, үнэ тариф судалсан тухай мэдээллийн санд хадгалагдсан байдаг. Тиймээс олон удаа орж судалсан хүмүүсийн хувьд үнэ тарифаа нэмэгдүүлэх тохиолдол бий.


10. Ачаа тээш авах хугацаагаа хэмнэ. Та ачаа тээшин дээрээ "хагарах аюултай" гэсэн тэмдэг наалгаснаар, тээш зөөгч нар түүнтэй болгоомжтой харьцана. Үүнээс гадна бусад зорчигчдын ачаа тээшний дээд талд нь өрдөг. Тиймээс ачаа тээш олгоход таны ачаа хамгийн түрүүнд гарч ирэх болно.





Hiç yorum yok:

Yorum Gönder