Ажилтнууд өөрийн гэсэн хувийн өрөөтэй байхыг хүсдэг. Бодит байдал дээр төдийлөн боломжгүй бөгөөд өртөг ихтэй байдаг.
Тиймээс бусдад саад болохгүйгээр ажиллах нь хамгийн чухал байдаг. Олон хүмүүс бүхий оффис дотор амар амгалан, бүтээмжтэй ажиллахын тулд дараах
I. Нэгнийхээ ажиллах шаардлагыг хүндэтгэх
Та хоёрын дунд хаалга байгаа гээд ч төсөөлчих. Тухайн ажилтан завгүй мэт харагдаж байвал түр ярилцах цаг байгаагаа эсэхийг нь асуух хэрэгтэй.
II. Чимээ шуугиан, бусдын анхаарлыг сарниулж болох үйлдлийг бага хийх
Чихэнд чийртэй харилцан яриа (бусадтай ажилтантай эсвэл утсаар ярих), ширээгээ үзгээр цохих зуршил, тогтвортой сууж чадахгүй буюу байнга босч суух зэрэг нь анхаарлаа төвлөрүүлэх гэж ядаж буй хүмүүст ихээр саад болдог. Хэрэв та хөгжим сонсож, бичлэг үзэх гэж байгаа бол заавал чихэвч зүүж заншаарай.
III. Цэвэрч байх.
Таны замбараагүй ширээ бусад хүмүүсийн анхаарлыг сарниулж, байгууллагын бий болгох гэж буй дүр төрхөнд муу имидж учруулдаг талтай. Өөрийн эд хогшлоо зөвхөн өөрийн орон зайд байрлуулж, ажлаа тарахаасаа өмнө өөрийн хэсгийг эмхэлж, цэгцэлж байгаарай.
IV. Бусдын орон зайг хүндэтгэх.
Хамтран ажиллагчийн ширээ таны дэргэд байлаа гээд нийтийн орон зай гэсэн үг биш юм. Нэг нэгнийхээ орон зайг хувийн эзэмшил мэт үздэг байх хэрэгтэй. Тэд нарын ширээ, орон зайд өөрийн эд хогшлыг түр ч атугай байрлуулж болохгүй. Мөн хамаагүй очиж, эд зүйлсийг нь авч хэрэглээд байж бас болохгүй.
V. Тэвчээртэй байх.
Нээлттэй оффис нь янзан бүрийн зан араншинтай, хэв маягтай хүмүүсийг нэг дор байлгадгаараа онцлог. Энэ мэт олон талт байдалд тэвчээртэй хандаж, дасан зохицох гэж хичээх нь зөв. Хүн бүр тантай бүрэн санал нийлээд байхгүй. Бусдын санаа бодлыг нээлттэй хүлээн авч, сонсож сур.
Hiç yorum yok:
Yorum Gönder