Бараа материалын тайланг агуулахын нярав, эд хариуцагч нь аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэлийн бодлогын баримт бичигт заасан хугацаанд агуулахын бүртгэлд үндэслэн материалын нэр төрөл тус бүрийн тоо хэмжээгээр нэгтгэн гаргана. Бараа материалын тайланг нярав, эд хариуцагч нар дээр хөтлөгдөж буй агуулахын бүртгэлтэй тулган шалгаж хүлээж авна .Бараа материалын анхан шатны баримт нь Орлогын баримт, зарлагын баримт юм.
Орлогын баримт /НХМаягт БМ-2/
Бэлтгэн нийлүүлэгч байгууллагаас ирсэн болон өөрийн үйлдвэрийн цех, тасаг, туслах аж ахуйгаас боловсрууласан зүйл, үйлдвэрт тавьж олгосон төрөл бүрийн материалын зарцуулагдаагүй үлдэгдэл, үйлдвэрлэлийн гологдлоос гарсан өөдөс хаягдал, үндсэн хөрөнгийн устгалтаас ашигласан материал, үнэ бүхий зүйлийг орлого болгоход эд хариуцагч нар дагалдан ирсэн бичиг баримтыг үндэслэн орлогын баримтыг 2 хувь бичиж, 1 хувийг өөртөө авч, агуулахын бүртгэлд бичилт хийсний дараа тайлангийн хугацаанд санхүүгийн албанд, үлдэх хувийг тээвэрлэгч болон материалыг тушаагчид өгнө.
Зарлагын баримт / НХМаягт БМ-3 /
Бараа, материалын үнэт зүйлсийг худалдан авагч байгууллагад ачуулах, нэг агуулах, эд хариуцагч, няраваас нөгөөд шилжүүлэх, өөрийн хэрэгцээнээс илүү буюу хэрэгцээнд тохирохгүй зүйлийг худалдан борлуулах, нэгжийн орц норм тогтоогдоогүй материал үнэт зүйлийг үйлдвэрт тавьж олгох, зохих шийдвэрийн дагуу өөр газар шилжүүлэхэд зарлагын баримтыг эд хариуцагч зөвшөөрөл шийдвэрийг үндэслэн 2 хувь бичиж, 1 хувийг өөртөө авч тайлангийн хугацаанд санхүүгийн албанд, үлдэх хувийг хүлээн авагчид “Материал үнэ бүхий зүйлийг гаргах зөвшөөрөл”-ийн хамт олгоно.
Мөн бараа материалыг гаргах зөвшөөрөл, бараа материал хүлээн авалтын баримт, шаардах хуудас зэрэг анхан шатны баримт бичгүүд байдаг.
Бараа материалыг гаргах зөвшөөрөл /Хав-4 /
Бараа материалын хөдөлгөөнийг эмх цэгцтэй байлгах, өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулж, бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор зөвшөөрлийн хуудсыг аж ахуй эрхлэгч, нярав нар 1 хувь бичиж үнэ бүхий зүйлийг хүлээн авагчид олгоно.
“Бараа материалыг гаргах зөвшөөрөл”-ийг харуул, манааны хүмүүс ачсан зүйлтэй тулган шалгаж хураан авч дараагийн ажлын өдөрт санхүүгийн албанд хүлээлгэн өгнө. Зөвшөөрөл нь санхүүгээс тусгай номерлогчоор дугаарлагдсан байна.
Шаардах хуудас/Хав.5/ / компаний дотооддоо хэрэглэдэг баримт/
Аж ахуй хариуцсан няраваас тус компаний бичиг хэрэгсэл, төрөл бүрийн материал, ажлын хувцас зэрэг шаардлагатай зүйлсийг авахдаа шаардах хуудсыг бичнэ.
Нэхэмжлэх/Хав.5/ - Бараа материалыг зээлээр худалдах тохиолдолд зарлагын падаантай хамт төлбөр хийхийг шаардсан нэхэмжлэх бичиж өгдөг. Баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Баримтын бүрдэл, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна. Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно. Бараа материалын код ба тооллого бараа материалын агуулах ба материалын үндсэн ангилал, нэр төрөл бүрд тусгай кодтой болгож ашиглаж байна. Бараа материалын тооллогыг графикт хугацааны дагуу хийнэ. Шаардлагатай гэж үзвэл гэнэтийн тооллого хийнэ. Бараа материалын үнэт зүйлсийн тооллогын дүн болон бараа материалын дэлгэрэнгүй үзүүлэлт хооронд ямар нэг зөрүүтэй зүйл гарвал тохируулах бөгөөд ингэхдээ дэлгэрэнгүй журналын үзүүлэлт нь тооллогын дүнтэй тохирч байх ёстой . Цехийн ня-бо нь 3 склад, бусад цехээр бараа материалаа тоолно. Тооллогын дараа илүү дутууг тооцож шаардлагатай зүйлийг актладаг.
Бараа материалын өртгийг тодорхойлох -доо бараа материал үнэ бүхий зүйлсийг зарлага болгох дундаж өртгийн аргыг хэрэглэнэ. Бараа материалын тайлан өөрөөр хэлбэл бараа материалын журнал буюу үйлдвэрлэлийн өртгийн тайланд бараа маитериалын үнэт зүйлсийг үнэлсэн өртөг нь тухайн бараа материалын дундаж өртөг байна. Тухайн тайлангийн хугацааны нэгж материалын жигнэсэн дундаж өртгийг
тодорхойлохдоо худалдах болон хэрэглэхэд бэлэн байгаа материалын өртгин дүнг тэдгээрийн тоо хэмжээнд хуваана. Нэг нэр төрлийн бараа материалын дүнг тоо хэмжээнд хуваана.Нэг нэр төрлийн бараа материалын хувьд худалдан авч орлого болгох бүрд түүний жигнэсэн дундаж өртгийг шинээр тодорхойлох шаардлагатай
Агуулахын бүртгэл/Хав.6/ - Бараа материалын үнэ бүхий зүйлсийг эд хариуцагч гардан материалын нэр төрөл, зэрэг дугаар бусад шаардлагатай үзүүлэлтээр тодотгон агуулахын бүртгэлийг нээж зөвхөн биет хэмжигдэхүүнээр хөтөлнө. Энэ бүртгэл нь орлого ба зарлага болгох баримт, мөн зарлагын падаанд үндэслэнэ.
Агуулахын нярав бараа материал хүлээн авах бүрдээ худалдан авсан түүхий эд материал буюу хангамжийн зүйлд материалын орлогын баримт МОБ бичнэ. Ингэхдээ агуулахын нярав орлогын хуудсанд бараа материалын зүйлсийг бүрэн авсан болон тэдгээрт зөв код өгөгдсөн гэдгийн нотолгоо болгон гарын үсэг зурна.
Бараа материалын зүйлсийг агуулахаас зарлага болгосны дараагаар агуулахад буцааж өгсөн бол үүнийг бүртгэх үүднээс агуулахын нярав материал буцаах баримт МББ бичнэ.
Материалын орлогын баримт болон материал буцаах баримтын нэг хувийг материалын бүртгэлийн системд оруулах үүднээс бараа материал хариуцсан ня-бо -гчид тэр өдөрт нь өгнө.
Түүхий эд материал, бараа материалын болон хангамжийн зүйлийг зарлага болгох бүрд агуулахын нярав түүнийг материалын зарлагын
баримт МЗБ-нд бүртгэнэ. Материалын зарлагын баримтанд зарлага болгож байгаа бараа материалын код болон тоо хэмжээ, мөн тухайн зүйлийг шаардаж авч байгаа цех болон БМ- ын зардлыг тусгах дансны дугаарыг бичнэ.
Агуулахын нярав МЗБ- ын дугаар болон БМ- ын зарлагын дэлгэрэнгүй үзүүлэлтийг агуулахын бүртгэлд тусгана.
Цехийн тооцоологч буюу баталгаа гаргах эрх бүхий бусад албан тушаалтан МЗБ- нд гарын үсэг зурснаар бараа материал агуулахаас хүлээн авсанаа батална. Агуулахын нярвын бэлтгэсэн орлого ба зарлагын баримтыг үндэслэн сар бүр материалын журналд бараа материалын үнэт зүйлс, хангамжийн системийг хариуцсан нягтлан бодогчийн ажил гүйлгээний үзүүлэлтийг оруулах ба тухайн сард орлого болгосон болон зарлагадсан тоо хэмжээгээр түүнийг баримтжуулна.
Бараа материалын өртөг бүрдэлт-- Бараа материалын өртөгт худалдан авахад гарсан зардал, дахин боловсруулалтын өртөг болон тухайн бараа материалыг одоогийн байдалтай болгохтой холбогдон гарсан бусад шууд ба шууд бус зардлыг багтаана. Үүнд:
Худалдан авахад гарсан зардлууд - бараа мтериалын үнэ буюу үйлчилгээний төлбөр, тээврийн хөлс, импортын барааны гаалийн ба худалдааны татвар, хураамж, бараг хүлээн авах, ачиж буулгахтай холбогдож гарсан зардлыг хамаруулна. Харин компани өөрөө худалдааны албан төлөгч бол бараа материалын үнэд ногдсон худалдааны татварыг түүний өртөгт оруулахгүй.
Боловсруулалтын зардал - энэ зардал нь бараа материалыг боловсруулахтай холбогдож гарсан зардал, тухайлбал үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шууд оролцож байгаа ажилчдын цалин болон үйлдвэрлэлийн шууд бус зардлын хуваарилагдсан хувь хэмжээг багтана. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг зохистой бөгөөд системчилсэн үзүүлэлтийн үндсэн дээр хуваарилах ёстой ба энэ зардал нь тогтмол ба хувьсах зардлын аль алиныг хамарна.
Эх сурвалж: http://www.sanhuu.mn
Hiç yorum yok:
Yorum Gönder