Translate

English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified

12 Nisan 2016 Salı

Нягтлан бодох бүртгэлийн үндсэн элементүүд



Нягтлан бодох бүртгэлийн элемент нь дараах үндсэн зүйлээс бүрдэнэ.



1.Хөрөнгө санхүү=өр төлбөр+эзний өмч/орлого-зарлага/
2.Эзэмшигчдийн өмч= /орлого-зардал/




Глобал элемент

Тайланг бэлтгэх үзэл баримтлалд мөн л хөрөнгө, өр төлбөр, өмч, орлого, зарлагагэсэн элементүүд орно. Олон улсын стандарт Глобал

Хөрөнгө:

Хөрөнгө гэдэг нь ирээдүйн эдийн засгийн өгөөжийг өгөх өнгөрсөнхөдөлмөрийн үр дүнд бий болсон ирээдүйн баталгаа юм. Өөрөөр хэлбэл ирээдүйн үйлажиллагааны явцад үр өгөөжөө өгөхөөр хүлээгдэж байгаа тухайн бизнесийн өмчлөлдбагтсан үнэ цэнэ бүхий эдийн засгийн нөөцийг хөрөнгө гэж үзнэ. Хөрөнгө заавалөгөөжөө өгнө. Энэ өгөөж янз бүрийн замаар илэрнэ.


1.Хөрөнгө дангаараа эсвэл бусад бүтээгдэхүүнтэй хамтарч байгууллагын борлуулалт
2.Бусад хөрөнгөтэй сольж ашигласнаас өгөөжөө өгнө.
3.Өр төлбөр төлөх замаар өгөөжөө өгнө.
4.Аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид, нэгжийн эзэд хөрөнгө хуваарилахзамаар өгөөжөө өгнө


Хөрөнгийг үндсэнд нь ашиглагдаж байгаа байдал, өгч байгаа байдал, үзүүлж байгаа
халуун тусламжаас хамаарч 2 том бүлэгт хуваана.


1. Эргэлтийн хөрөнгө


Гол шинж чанар нь үйлдвэрийн үйл ажиллагаанд нэг л удаа оролцоод үйлдэгдэж байгаа бүтээгдэхүүндээ өртгөө бүрэн шингээгээд өгчидөг үнэ өртгөө алдчихдаг. Энэ нь байгууллагын гол амин сүнс юм. Эргэлтийн хөрөнгийн НББ- д бүртгэхэд мөнгө болж хувирах чадварыг буурах дарааллаар байрлуулна. Хөрвөх чадвар хугацаагаар тодорхойлогдно. Хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө бол мөнгө юм. Мөнгө болж хөрвөх чадвартай эргэлтийн хөрөнгөд


1. Кассанд байгаа бэлэн мөнгө
2. Харилцах дансан дахь мөнгө
3. Богино хугацаатай хөрөнгө оруулалт
4. Дансны авлага
5. Найдваргүй авлагын нөөц
6. Бекселийн авлага
7. Холбоотой талаас авах авлага
8. Компани хоорондын авлага
9. Түүхий эд материал
10. Дуусгаагүй үйлдвэрлэл
11. Бараа бэлэн бүтээгдэхүүн
12. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн
13. Хангамжийн материал
14. Сав баглаа боодол
15. Мал амьтад
16. Урьдчилж төлөх зардал
17. Урьдчилж төлөх тооцоо


Эргэлтийн хөрөнгөөс богино хугацаатай өгөх өрийг хасахад ажлын капитал
/карманы зардал/ гарч ирнэ.


2. Эргэлтийн бус хөрөнгө:


Үүний гол шинж чанар нь үйлдвэрлэлийн цикл үед удаан хугацаагаар олон дахин оролцдог. Ингэхдээ хэлбэр дүрс, физик химийн чанараа алдахгүй, бүтээж байгаа бүтээгдэхүүн, үйл ажиллагаандаа өртгөө элэгдснийхээ хэмжээгээр шингээж өгдөг хөрөнгө. Тогтвортой бөгөөд удаан ашиглагдах шинж чанараар нь хөрөнгөө байршуулдаг. Хязгааргүй өгөөжтэй хөрөнгө бол “ГАЗАР” юм.


1. Биет эргэлтийн бус хөрөнгө. Нүдэнд үзэгдэж гарт баригддаг
2. Биет бус эргэлтийн бус хөрөнгө. Нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй гэвч
үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог.

Hiç yorum yok:

Yorum Gönder