Translate

English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified

11 Nisan 2016 Pazartesi

Хэрхэн нэр хүндээ өсгөх вэ?



1. Өөрийн эрхэлж буй ажил, үйл ажиллагааны талаар ярих

Гэхдээ нуршсан залхмаар байдлаар биш. Харин харилцаж буй хүнийхээ хүссэн хэмжээнд эрч хүчтэй, тэмүүлэлтэй байдлаар ярина. Эерэг хандлагатай байх хэрэгтэй. Тухайлбал “Бид дараагийн долоо хоногт эхлүүлэх төслөө нэгэн гайхалтай багтай хамтран хийх гэж байгаа.” Гэх нь эерэг, эрч хүчтэй байдлыг илтгэнэ. Мөн ‘бид’ гэсэн үгийг ашиглах нь таныг зөвхөн өөрийгөө магтдаг хүн гэсэн сэтгэгдлээс холуур байлгадаг.

2. Холбоотой байх

Та хувийн харилцаатай хэн бүхэрүү үе үе е-мэйл бичиж, мэнд мэдэлцэж, ажил төрлөө ямархуу байгааг хэлж байх хэрэгтэй. Таагүй харилцаатай хүмүүстэйгээ ч гэсэн мэнд мэдэлцэх нь зөв.

3. Олон нийтийн харилцааны мэргэжилтнүүдтэй танилцах

Олон нийтийн харилцааны салбарынхантай нөхөрлөөрэй. Тэднийг өдрийн хоолоор дайлаарай..

4. Хэвлэлд нийтлэл, өгүүлэл бичих

Энэ тийм ч хэцүү биш. Та сонирхолтой эсвэл томоохон үйлчлүүлэгчтэй болсон бол нийтлэл бичиж сонин гийн газар эсвэл сайтуудад өгсөн ч болно. Тэд үргэлж л чанартай бөгөөд үнэгүй нийтлэл, түүхийн эрэлд явж байдаг.

5. Найзуудаа санах

Ингэснээр таны найзууд мэддэг хүн бүртээ таны талаар ярих болно. Учир нь тэд ч гэсэн танийг санадаг, хайрладаг учраас тэр билээ.

6. Өөрийгөө эерэг хүмүүсээр хүрээлүүлэх

Сөрөг хүмүүс бусад хүмүүст сонсохоос өөр зүйл хийх боломжгүй сөрөг зүйлсийг тарааж байдаг.

7. Зурвас илгээх

Таны үйлчлүүлэгч, ажлын танил, ээж гээд хэн ч байсан хамаагүй ажлынхаа талаар эерэг зүйлсийг тэдэнд дуулгаарай. Мөн таны үйлчилгээ тэдэнд таалагдсан эсэхийг хариу болгон зурвасаар илгээхийг хүсэх хэрэгтэй.

Biznetwork.mn Э.Номин

Hiç yorum yok:

Yorum Gönder