Translate

English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified

4 Mart 2016 Cuma

Aнкет бөглөх, CV бичих, (Товч намтар жишээ)


CV буюу curriculum vitae нь таны ажил, мэргэжлийн товч намтар юм. CV –ээ цаг гарган, сайн бичих нь мөрөөдлийн ажилдаа орох анхны алхам болно.

Товч намтарын гол зорилго бол та өөрийн давуу талаа харуулах юм.
Жишээ:


Овог нэр

· Хаяг:

· Утас:

· E-mail хаяг:

· Төрсөн он, сар, өдөр:


Төгссөн сургууль, Сургалт

Миний бие ... оноос - ... онд ... хот/аймгийн ерөнхий боловсролын сургуулийг дүүргэсэн.

· .... – ... онд ... хотод ......... их сургуулийн ...... ангийг бакалаврын зэрэгтэй төгссөн.

· .... - ..... онд ..................... сургуульд элсэн орж, ................ мэргэжлээр магистрын зэрэгтэй  төгссөн.

Хамрагдсан сургалт: ............... Байгаа бол бичнэ

Тус сургалтанд хамрагдсанаар ........ гэх мэт сурсан зүйлээ бичиж болно

... оны ... сард ......... ХК-ны борлуулалтын албаны ............. ХХК ..... ............... дадлага хийсэн гэх мэт

... оны ... сарааас эхлэн ... сарын гэрээтэйгээр ............ ХК-ны ................. ажиллаж байгаа.

Авьяас, мэдлэг, чадвар

Компьютерийн хэрэглээний Microsoft Office Excel, Word, Power Point ........... гэх мэт сайн эзэмшсэн. Мөн....................................... бүрэн ажиллах чадвартай гэх мэт

Гадаад хэл

Хэл.1..... - Cонсох: ...... | Унших: ...... | Ярих: ..... | Бичих: .....

Хэл.2.... - Cонсох: ..... | Унших: ...... | Ярих: ......| Бичих: ....... гэх мэт

Эрүүл мэндийн асуудалтай эсэх: ..............

Хийх дуртай зүйл..................

Ирээдүйн зорилго.......................

Өөрийн тухай нэмж танилцуулж болно ..........................



Товч, тодорхой, үнэн зөв мэдээлэл!

Ажил олгогчид анхны сэтгэгдэл төрүүлж, тухайн ажлын байранд тохироно гэсэн шийдвэр гаргахуйц хангалттай мэдээллийг CV-нд оруулах хэрэгтэй. Үүнд:

· Холбоо барих мэдээлэл – овог, нэр; хаяг; утасны дугаар; э-мэйл хаяг

· Ерөнхий дүгнэлт - Энэ хэсгийг уншиж таны талаар ойлголт авах учир анхаарлыг нь татахуйц бичих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл “Яагаад таныг ажилд авах вэ?” гэсэн асуултанд хариулна гэсэн үг. Тухайн ажлын байрны шалгуурыг сайтар судлан, эдгээр шалгуурт таны мэдлэг, туршлага болон ур чадвар хэрхэн бусад өрсөлдөгчдөөс илүү сайн тохирч байгааг жишээгээр харуулан бичнэ.

· Ажлын туршлага - Байгууллагын нэр, албан тушаал, ажилд орсон болон гарсан он сарыг бичнэ. Хамгийн сүүлд хийсэн ажлаасаа эхлэн, доош жагсаана. Ажлын байр тус бүрээр хийж гүйцэтгэж байсан ажил үүрэг болон ололт, амжилтыг бичсэнээр таны юу хийж чаддаг болохыг бодитоор харуулна. Хэрэв шагнал урамшуулал авч байсан бол шагналын нэр болон авсан оныг бичнэ. Ажил хийгээгүй завсардсан хугацаа байгаа бол ярилцлаганд очихдоо тайлбарлахад бэлдэх хэрэгтэй.

· Боловсрол – Боловсролын тувшин, суралцсан сургууль, газар болон хугацааг бичнэ.

· Сургалт, дамжаа – Мэргэжлийн болон бусад холбогдох курс, дамжааны нэр, суралцсан байгууллага, газар, хугацааг бичнэ.

· Ур чадвар – мэргэжлийн болон харилцааны онцлог ур чадваруудыг бичнэ.






Search Description:

CV хэрхэн бичих вэ жишээ Aнкет бөглөх, CV бичих, товч намтар жишээ cv загвар татах бэлэн cv загвар ажлын анкет загвар ажилд орохыг хүсэгчийн анкет ажилд орох өргөдөл


5 yorum: