Translate

English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified

1 Nisan 2016 Cuma

Хэрхэн амжилтанд хүрэх вэ?

Амжилт гэдэг бол арван хувийн аз, ерэн хувийн хөлс” гэж болно


Тэгэхээр амжилтанд хүрэхийн тулд хөлсөө ахиухан дуслуулж хөдөлмөрлөх хэрэгтэй байх нь ээ. Амжилтад хүрсэн хүмүүс цаг бол алт гэдгийг маш сайн мэддэг, цаг хугацааг дээд зэргээр ашиглаж сурсан гайхамшигт дэглэмтэй хүмүүс байдаг.

Их амжилт гаргасан хүмүүс дараах дөрвөн дүрмийг амьдралдаа баримталдаг байжээ:

1. Юу хүсэж байгаагаа маш сайн тодорхойлох
2. Хүлээлгүй шууд хийж эхлэх
3. Хүссэн үр дүндээ хүрээгүй тохиолдолд хаана ямар алдаа гаргаснаа мэдэх, юу юуг шинээр сурч авснаа дүгнэх, өөрийн арга барилын аль нь үр дүнтэйг олох
4. Хүссэн үр дүндээ хүртлээ оролдлогоо уян хатан байлгах


Амжилт тохиолдлоор бий болдоггүй. Амжилтанд хүрсэн хүмүүст бусдаас ялгарах шинж чанартай байдаг. Эдгээрийг товчхон авч үзвэл:

1. Шаргуу хөдөлмөр
2. Итгэл
3. Стратеги
4. Эрч хүчтэй, өөдрөг үзэл
5. Сайн харилцаа

Алдаагаа даван туулж сур. Цаг хугацаа буцаж ирэх биш, дэмий бүү өнгөрөө. Хийснээ сайтар хяна. Алдаан дээрээ бус, дахин давдахгүй байхад анхаар. Түүнчлэн амьдралд шинэ эргэлт болсон зүйлээс ч гаргах үр дагавараар нь тунгааж сур.Сайхан амьдрахыг хүсвэл хөдөлгөөнтэй байж сур. Ажил чинь бүтэхгүй байвал өөр ажил ол. Чамайг өөр хаа нэгэн газар маш том амжилт хүлээж байж ч болох шүү дээ.

Бүү март Өөрийгөө хөгжүүл, Өнөөдрөөрөө амьдар, Өөрөөр сэтгэ :)

Hiç yorum yok:

Yorum Gönder