АЛБАН ЗАХИДАЛ БИЧИХ
Албан захидал бичих бол доорх загварыг ашиглаад үзээрэй. Англи хэлээр бичих бяцхан хичээл боловч энэ загвар нь захидал бичих олон улсын стандарт гэж хэлж болох байх.
Албан буюу бизнес захидал бичиж сурах нь тийм ч хэцүү биш. Стандарт үг хэллэгүүдийг хэрэглэх болон агуулга бүтэц нь дутуу биш байх нь чухал байдаг. Ихэнх захидалд байдаг үг хэллэгүүдээс ерөнхийлөн дараах байдлаар танилцуулья. Эдгээр үг хэллэгүүд нь захидалын үндсэн бүтэц болж агуулгыг бүрэн дүүрэн гаргахад туслах болно.